Бидний тухай

Эрхэм зорилго

  • Аюулгүй ажиллагааны соёлыг байгууллагын бүх түвшинд нэвтрүүлэн, нийт ажилчдад хэвшил болгон гэмтлийг тэглэхийг зорино. Мөн ёс зүйтэй хамт олныг бий болгож, хэрэгжүүлж буй төслүүддээ ажлын өндөр бүтээмжийг хэмнэлттэй үйл ажиллагаанд тулгуурлан бий болгож, гэрээт байгууллага, ажилчид, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн байгаль орчинд ээлтэйгээр ажиллана.
  • Ирээдүйдээ хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийж түүгээр бүтээсэн бизнесийн амжилтаа баталгаажуулан улс үндэстэнийхээ хөгжилд өөрсдийн оролцоог ихэсгэн нийгмийн хөгжил,эх орны сайн сайханд хувь нэмрээ оруулна.

Алсын хараа

  • Үндэсний ТОП олборлогч компани болно.

Компанийн мэдээлэл

ЗАК МАЙНИНГ ХХК нь 2019 оноос уул уурхайн техникийн түрээс, хөрс хуулалт, олборлолт, нүүрс баяжуулалт, тээвэр ложистик, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж одоогоор 1 сард 2 сая м.куб хөрс хуулах хүчин чадал бүхий ИТА техник тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Далангийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэр, борлуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа ба 2020 оны эхний хагаст нийт 800.000тн нүүрс олборлож үүнээс 300.000тн нүүрсийг баяжуулан БНХАУ-ын зах зээлд борлуулалт хийсэн байна.

2020 оны 5-р сараас эхлэн Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах Туулын Дэнж гэх талбайд хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон үндэсний бүтээн байгуулалтын төслүүдэд гар бие оролцож, дотоодын болон олон улсын нэр хүндтэй компаниудаас суралцан адил стандарт норм, дүрэм журмыг баримтлан ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан ҮНДЭСНИЙ ТОП ОЛБОРЛОГЧ компани болох зорилго эрмэлзэлтэй ажиллаж байна

Үйл ажиллагаа